0
сэтгэгдэлтэй
Манай сургууль эх орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн эрчимтэй хөгжилд нийцүүлэн компьютерийн ухааны болон аялал жуулчлал, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхээр сургалтаа явуулж байна. Эдгээр мэргэжлийн оюутнуудад орчин үеийн өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд байр сууриа олж, амьдралынхаа зорилгыг биелүүлэхэд нь туслах, онол практикийг хослуулах сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, сургалтын чанарыг дэвшүүлэх зорилго нь тус сургуулийн эрдмийн хамт эрхэм зорилго билээ. Даяарчлалын эрин үед гадаад хэлний өндөр мэдлэгтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн болох зорилгоо хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхээр шийдсэн оюутан та бүхэнд баяр хүргэж энэ өргөөндөө эзэн нь байж, амжилттай төгсөж Монгол эх орныхоо ирээдүйн хөгжилд манлайлан оролцохыг хүсэн ерөөе.
0 сэтгэгдэлтэй for “Захирлын мэндчилгээ”